11.00 цагт 22-ын товчооны урд талд байрлах Авто Худалдааны Цогцолборын бүтээн байгуулалтын ажилтай Нийслэлийн удирдлагууд танилцана.
11.00 цагт JCI Монгол байгууллага Хотын захиргаатай хамтарч замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрхэн ажиллах талаар хэлэлцэх “Хотын шийдэл” форумыг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн газар, JCI байгууллагын төлөөлөл оролцоно. /НЗДТГ-ын А танхимд/.
12.00 цагт MN мэдээллийн төвд Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн эмч нар хөдөлмөрийн эрүүл мэнд, мэргэжлийн өвчин судлалын салбар хэрхэн дампуурч байгаа талаар мэдээлэл хийнэ.
12:30 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Рок, попынхон Монгол Улсын гавъяат жүжигчин Хайдавын Төмөрбаатарт туслах хандивын аян зохион байгуулах болсон талаар "Пентатоник" академийн тэргүүн УГЗ Б.Долгион хэвлэлийн бага хурал зарлалаа.
Төрийн ордонд
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд тус тус болно.

Сэтгэгдэл ( 0 )