Агуулахад 21 тонн самар хадгалж байжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 10

Сонгинохайрхан дүүрэгт их хэмжээний хуш модны самрыг хууль бусаар хадгалж байсныг цагдаагийнхан илрүүлжээ.

   Тус дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүдэр нуруу” компаны агуулахад 21.6 тонн самрыг хадгалж байсныг энэ сарын 8-ны өдөр илрүүлсэн байна. Уг хэрэгт БГД-ийн долдугаар хороонд оршин суух 40 настай Г-ийг холбогдуулан шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.122.3) 2025 оны 03 сарын 13

Энэ хэрэгт холбогдогч иргэн Г ийм их хэмжээний самар худалдан авч, хадгалах мөнгөн хөрөнгөтэй хүн гэж үү ? үүний цаана томоохон албан тушаалтан, нэр гарсан ямар нэг хүн эсвэл хятад хүн л байгаа. Иймд нарийн нягт шалгаж, цаад эзэн эздийг олж тогтоон хатуу шийтгэх хэрэгтэй

1  |  0
Top