Их хэмжээний тарваганы арьс хилээр гаргахыг завджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 10

    Хятад улс руу гарах гэж байсан УНК 36-06 улсын дугаартай авто тээврийн хэрэгсэлд 228 ширхэг тарваганы арьс нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг өчигдөр илрүүлжээ. Уг хэргийг Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар илрүүлсэн байна.

  Тарваганы арьсыг хэд хэдээр нь боон савлаж, тээврийн хэрэгслийнхээ эд анги, шал, хана таазанд нуун далдалсан байсан гэнэ. Гэмт хэргийн шинжтэй уг үйлдэл нь урьдаас төлөвлөсөн, зохион байгуулалттай болохыг илтгэж байгаа аж. Тиймээс уг үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.122.3) 2025 оны 03 сарын 13

Эх орны үнэт баялаг, хориглогдсон тарвагыг олон тоогоор зөвшөөрөлгүй агнаж , хил дамнуулан гаргах гэсэн оролдлогод оролцсон хүмүүсийг хуулийн хатуу арга хэмжээ авах хэрэгтэй

1  |  0
Top