Малын хулгайч мянгат малчинд 6 жил 3 сарын ял оноолоо

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 11

Төв аймгийн Угтаалцайдам сумын Сум дундын 23-р шүүхэд мянгат малчин Ц гэгч бусадтай бүлэглэн сумынхаа малчны малыг хулгайлж нядалсан хэргийг өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригт шүүн тасаллаа. Анхан шатны шүүхээс Ц, М, Б нарт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т заасныг үндэслэн чанга дэглэмтэй хорих ангид 6 жил 3 сарын ял эдлүүлэх шийдвэр гаргасан байна. Мөн тэдний портер машиныг улсын орлого болгож, шүүгдэгч тус бүрээс хоёр сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц, М, Б  нар нь иргэдийн олон тооны малыг удаа дараагийн үйлдлээр хулгайлж нядалсан нь хэргийн мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм.

Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
555(202.170.69.194) 2025 оны 03 сарын 13

буруу аргаар будаа тээхээр буцахдаа шороо тээнэ гэгч болжээ.1000 т малчин болохдоо буруу аргаар хөлжисөн байлгүй

1  |  0
Cahjaa(122.201.21.12) 2025 оны 03 сарын 13

Byandaa buzar hiisen novsh yam daa

1  |  0
Zov(103.229.121.75) 2025 оны 03 сарын 13

Hulgaich bol angiin novsh. Buzar gariig n tasdah heregtei, hayagaa hadarsan muu novsh ayagui bol Uvsaas nuuj irsen hulgaich baigaa daa.

1  |  0
Зочин(112.72.13.86) 2025 оны 03 сарын 13

Тендерийн хулгайч дээрэмчингүүдтэй төстэй юмдаа

1  |  0
Зочин(202.179.11.34) 2025 оны 03 сарын 13

Новшнуудыгээ шоронд нь үхтэл дарамтал. Ядасрсан хөөрхий хэдэн малчингуудын яахнав дээ

1  |  0
Top