Үлэг гүрвэлийн олдворууд хураалгаатай байна

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 11

Үлэг гүрвэлийн төв музейд 70 сая жилийн настай Т-Батаар болон, 22 үлэг гүрвэлийн олдвор хадгалагдаж байгаа. Үзмэрүүдийг дэлгэх байрны асуудал тодорхойгүй байгаа учраас ийнхүү хураалгаатай байсаар ирэх онтой золгох нь.

Эдгээрийг задалж угсраад үзмэр болгоход багагүй хугацаа шаардлагатай учраас тус музейд хадгалж байгаа юм. Олдворуудыг Палеонтологийн төвийнхөн, Үлэг гүрвэлийн төв музейтэй хамтран хүлээж авсан бөгөөд 186 үзмэрээр үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн юм. Энэ тухай ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “Үлэг гүрвэлийн олдворын байрны асуудал маш хүнд байна" хэмээн мэдэгджээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Aa(120.18.227.218) 2025 оны 03 сарын 13

Leninii museym d ni bagtahgui baigaa bol parliamentiin ordondoo uzesgelengee neechihee saidaa

1  |  0
Top