”Орчлон” констракшныг тендерээс хаслаа

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 11

Хан-Уул дүүргийн 2,3-р хорооны оршин суугчидтай өнөөдөр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон  дүүргийн засаг дарга Ж.Ганхуяг нар уулзлаа. "Нэхмэлийн шар" гэгддэг энэ байрны тендерт "Орчлон констракшн" хууль бусаар орж ирсэн хэмээн иргэд нь эсэргүүцэж байгаа юм.

   Уулзалтаар нэхмэлийн шар байрны дахин төлөвлөлтийн асуудлаар иргэдийн саналыг сонслоо. Иргэдийн хувьд өөрсдийн байр, орон сууцаа хэн нэгэн чадваргүй компанид өгөхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн юм. Тухайн байрны дахин төлөвлөлтөнд оролцох эрхээ авахаар 18 компани саналаа ирүүлсэн ч найман компани нь л материалаа ирүүлээд байгаа юм байна. Өнөөдрийн уулзалтаар иргэдээс санал дэмжлэгийг нь сонсож материалаа ирүүлээд байгаа найман компаний материалыг үнэлгээний төвд шилжүүлэх болсоноо хэлсэн юм. Шалгарсан компианууд иргэдтэй уулзаж, гэрээ хийх эрхээ олж авах бөгөөд тухайн сонгон шалгаруулалтанд нэр дэвших эрхээ олж авна гэсэн үг юм. Анхны сонгон шалгаруулалтад өрсөлдсөн "Орчлон" констракшн цаашид нэр дэвших эрхгүй болсон юм байна.

Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард түмэн(202.131.225.197) 2025 оны 03 сарын 13

Зөв шүү дээ. Засаг даргын бас нэг нэмэлт хахууль авдаг орлого хаагдлаа

1  |  0
zoro(202.179.20.170) 2025 оны 03 сарын 13

haslaa geed yu soligdokh yum bee kkkkkk

1  |  0
Top