Шүдний эмнэлгүүдэд шалгалт хийжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 11

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Улаанбаатар хотод шүдний өвчний эмчилгээ оношлогоо хийдэг 241 эмнэлгээс 84 хувийн эмнэлэгт шалгалт хийжээ.

Шалгалтанд хамрагдсан нийт эмнэлгүүдийн 51,8 хувь нь түрээсийн, 48,2 хувь нь өөрийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Шалгалтаар гэрчилгээ шинэчлээгүй, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиглэлийг тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд нэмэлтээр тэмдэглэгээ хийлгээгүй, эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичгүүд ажлын байранд байдаггүй, шалгалтаас зугатдаг, хүнд суртал гаргадаг, тавьсан шаардлагыг хүлээн авдаггүй, тусгай зөвшөөрөл авахдаа сувилагчийг орон тоогоор ажилуулахаар гэрээ хийгдсэн байдаг боловч олон эмнэлэг сувилагчгүй үйл ажиллагаа явуулж эрүүл мэндийн байгууллагуудад мөрдөгдөх журам стандартыг баримтлаагүй нийтлэг зөрчил илэрсэн байна.

Түүнчлэн ариутгасан багаж материалын хамгаалалт алдагдсан, баталгаажуулалт хангалтгүй, ариутгал хийдэг эмнэлгүүдэд мэргэжлийн ариутгагч ажилладаггүй, нэг удаагийн шприц, үзлэгийн хуванцар толийг дахин угааж халдваргүйжүүлж ашигладаг гэх зэрэг  ноцтой зөрчлүүд илэрсэн байна. Шүдний эмнэлгүүд нь эрүүл ахуй, халдварын сэргийлэлт хяналтын чиглэлээр эрүүл мэндийн байгууллагад хийгдэх үйл ажиллагаануудыг зохих журам, зааврын дагуу хэрэгжүүлэхгүй байгаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар гарах эрсдэлийг бий болгож байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас шалгалтын явцад илэрсэн зарим зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээ авсан бөгөөд ноцтой зөрчил гаргасан зарим шүдний эмнэлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахаар болсон байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эмч(59.153.115.62) 2025 оны 03 сарын 13

даатгал төлөөд улсаас ганц ч тусламж авахгүй амьдралаа залгуулж яваа эмнэлгүүдээ зүгээр л ажиллуулж байх хэрэгтэй ш тэ.энэ хэцүү үёд ажтллаж чадар нь чадаад чалахгүй нь больчих хэрэгтэй шүү дэ.цаг хугацаа нь аяндаа харуулна шүү дэ

1  |  0
эмч(59.153.115.62) 2025 оны 03 сарын 13

манайд хамгийн хямд үнээр үздэг.гадны улсад 1шүд эмчлэхэд 1000доллар.манайд бол 50доллар хавьцаа байна.бодит үнэн энэ.мэргэжлийн хяналт ирж дарамт торгох баахан бичиг баримт шаарддаг.халдвар гаргахгүй улсад татвар

1  |  0
эмч(59.153.115.62) 2025 оны 03 сарын 13

юу гэж шпрёцыг хүнд хэрэглээд дахиж хэзээч хэрэглэхгүй.энэ 60аад он биш биз дэ.баримттай юм бичээч.бүх эмнэлэг нэг хэрэглээд хаях зүү тариа хэрэглэж байгаа .дандаа хараар будаж муулхаа болиоч.халдвар тараасан.зөрчил гаргасан.гомдол гаргасан газруудыг хаадаг ш тэ.хэзээ ажилуулж байсан юм бэ.тийм мундаг вм бол улсын эмнэлэг нь шүдний өвчлөлөө багасах нь яасийн.дийлэхгүй байгаа биз дэ.ёр нь дэлхийд шүд нүдний өвчнийг даатгалд оруулдгүй шүү дэ.яагаад гэвэл хувь хүн өөрөөсөө болж өвддөг хүндрүүлж очиж тусламж авдаг.гадныхан бол хамгийн түрүүнд өвдөхөөс нь өмнө сэргийлдэг.төлбөрч маш өндөр.

1  |  0
zochin(122.201.21.205) 2025 оны 03 сарын 13

baliar yumnuudad hatuu arga hemjee av .yag yamar emnelegt garsiin .? bicheech . tend ochihgui baiya . haldvar sanaatai taraaj bna shd . shpirits dahin ashiglana gedeg chini yu gesen ug ve ????? yugii ni nuusiin neriig ni il tod bicheech ..... uur hurchlee .... zevuun yumnuud .

1  |  0
irgen(112.72.13.140) 2025 оны 03 сарын 13

saih shalgah heregtei.

1  |  0
ТУЯА(203.194.114.226) 2025 оны 03 сарын 13

САЙН ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ХҮМҮҮСТ ӨВЧИН ВИРУС ТАРААЖ ЭРҮҮЛ МЭНД ЦААШЛААД АМЬ НАСАНД УРШИГ ТАРИСАН ЗАМБАРААГҮЙ ЭМНЭЛЭГҮҮДИЙГ ЦЭГЦЛЭХ ХЭРЭГТЭЙ????????????????????

1  |  0
Өндөр болгох нууц(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МАЖЕСТИК, МИР, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

1  |  0
Top