Нийслэлийн Өмчийн харилцааны газар БНСУ-ын Гёнсанбуг мужийн амтын ажиллагааны хүрээнд тус мужийн хотын захиргааны болон бизнесийн төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат Гёнсанбуг мужийн Хот байгуулалт, барилга угсралтын архитехтур, хотын ерөнхий менежер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2012 оноос хойш амжилттай хамтарч ажиллаж байгаа хоёр тал нийт зургаан төсөл хэрэгжүүлж байна. Тухайлбал, Улаанбаатарт Яармагийн дэнжид бохир ус цэвэршүүлэх байгууламж барих, гэр хороололд амьдрах орчныг сайжруулахын тулд хөрсний бохирдлыг арилгахаас эхлээд инженерийн байгууламжийн шийдэл бүхий хямд өртөгтэй орон сууцаар хангах төсөлд Гёнсанбуг муж санхүүгийн асуудлыг шийдэн тусалж, манай талтай хамтран ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 3 )
Ер нь солонгосчуудад би лав, хэзээч итгэхгүй ... Залуу үеийнхнийг христийн шашинд оруулах гэж яаж их хичээж байгааг, үүнтэйгээ зэрэгцүүлэн” савангийн дуурь ” олон ангит киногоор тархийг нь угааж дуусаж байгааг, эцэст нь өндөр өвөг хөгшдэд татвар төлж байснаа мартаад тэднээс минь илүү эх оронч баатарлаг хаад, жанжин, хатадтай байсан монгол нутгийн минь газар шороог унаган нутгаа байсан болгон өөрсдийн хойч үеийн тархиг ч угааж эхэлсэн, Ази тивийн спортын тоглолтоор манай болоод бусад улсын тамирчдыг яаж гадуурхаж амжилтийг булааж байсан саяхны булхай зэргийг яагаад ч бодоход итгэж болохгүй
Odort gantshan metr kub us tsevershuulehed yasan ih horongo oruulaa vee! Gants shuu
сологосчуудаас болгоомжил. хулхи чанаргүй юм хийгээд л алга болно. \m/ \m/