Амины орон сууц барих иргэдэд найман хувийн хүүтэй зээл олгох тухай яригдаж байсан ч ажил хэрэг болохгүй байсаар өнөөдрийг хүрсэн.
Тэгвэл 11 дүгээр сарын 10-ны өдөр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал энэ талаар тушаал гаргаж, орон нутагт амины орон сууц барих иргэдэд найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгохоор боллоо.
Гэхдээ зөвхөн аймаг сумдын ерөнхий төлөвлөлтийн дагуу, төвлөрсөн инженерийн шугам сүлжээний дагуу баригдах амины сууцанд зээл олгох аж.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )
Ene bol shiidwer taatai sanagdaj bn