Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан генерал Б.Билэгтийг өнгөрсөн наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар албан тушаалаас нь халах шийдвэр гаргасан билээ. Тус шийдвэрийг Б.Билэгт өөрийг нь ээлжийн амралттай байхад үндэслэлгүй халсан хэмээн үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэр түүний талд гараад байгаа. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сараас хойш ажилгүй байсан хугацааны цалин буюу 3.817.000 мянган төгрөгийг Засгийн газраас авахаар болсон байна.
Гэхдээ шүүхийн шийдвэр гарсан ч яг хэдний өдрөөс Б.Билэгтийг ажилд нь эргэн томилох нь тодорхойгүй байгаа юм. Өчигдөр болсон шүүх хурлыг хойшлогдсон гэж зарим хэвлэлээр мэдээлсэн нь зохион байгуулалттай үйл ажиллагаа байсан гэж Б.Билэгтийн өмгөөлөгч мэдэгдлээ.
Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 1 )
Зайлаачээ