Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст өчигдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт ажил явуулж байсан нэгэн компианы барилгаас хүн унаж ГССҮТ-д эмчлүүлж байна гэсэн мэдээлэл иржээ. Энэхүү мэдээллийн дагуу дүүргийн цагдаагийн албан хаагчид очиж шалгахад тус компаны туслах ажилчин Хөвсгөл аймгийн харьяат, 23 настай “Б” гэх залуу барилгын дөрвөн давхраас унасан байжээ. Шалгалтаар тулаас төмөр буулгаж байхдаа хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчсөн нь тогтоогдсон байна. “Б”-нь ГССҮТ-д ирж эмчлүүлж байх хугацаандаа нас баржээ.
Хөдөлмөр аюулгүй байдлын журмаа зөрчсөнөөс энэ мэтчилэн амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал маш их гардаг тул хөдөлмөр аюулгүй ажиллагааныхаа журмыг байнга мөрдөж байхыг ЦЕГ-аас иргэдэд анхааруулж байна.
Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 0 )