ОХУ-ын хар тамхи мансуурахтай тэмцэх үндэсний хорооноос манай улсын цагдаагийн албан хаагчдад 10 хоногийн сургалт явуулж байна. Сургалтын үеэр тус гэмт хэргийг хэрхэн илрүүлэх вэ?, Цаашид хэрхэн хамтран ажиллах вэ?, Энэ гэмт хэрэгт нотлох баримтыг хэрхэн бүрдүүлэх вэ? гэсэн сэдвээр мэдээлэл өгөх юм байна.
Өмнө нь манай улсад БНХАУ-ын хар тамхи, мансууралтай тэмцэх газрын мэргэжилтнүүд ирж мөн адил сургалтыг зохион байгуулж байсан. Манай улсын хувьд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд энэ хоёр улстай зайлшгүй хамтарч ажиллах шаардлагатай гэдгийг албаны хүн хэлж байлаа.
Мөн тус гэмт хэргийг илрүүлэхэд ашигладаг шинэ тоног төхөөрөмж, шүүх шинжилгээний хүрээлэнд хар тамхи, мансуурах төрлийн бодис шинжлэх тоног төхөөрөмж авчрах талаар хөрш орнуудтай хамтран ажиллах гэнэ. Манай улсад он гарсаар хар тамхи, мансууралтай холбоотой 44 гэмт хэрэг бүртгэгдээд байгаа юм байна.
Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 0 )