Баянхонгорт анх удаа онлайнаар малын худалдаа хийлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 12

Баянхонгор аймагт мал арилжих анхны туршилт амжилттай боллоо. Тус аймгийн Бууцагаан суманд хамгийн анхны жишиг дундын хоршоо байгуулсан юм байна. Үүнтэй холбоотойгоор аймгийн төвийг нь Улаанбаатар дахь Хөдөө аж ахуйн биржийн төв сервертэй холбожээ. Ингэснээр орон нутгаас анх удаа брокерийн пүүсээр дамжуулан онлайнаар малын арилжаа хийсэн байна.

Тус арилжааг хийхэд ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, мэргэжилтэн Д.Оюун-Эрдэнэ, Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, биржийн Зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямдагва, мэргэжилтэн Н.Бямбасүрэн, ТУЗ-ийн гишүүн С.Оюунгэрэл зэрэг 13 хүний бүрэлдэхүүнтэй баг байлцсан гэнэ. Арилжааг 11.00-12.00 цагийн хооронд явуулсан бөгөөд Зарах 15, авах 13 захиалга ирснээс Улаанбаатараас ес, тоо толгойгоор нь авч үзвэл худалдах 1333, авах 2355 малын санал ирсэн байна. Таван минут тутамд үнэ тогтдог гэж үзвэл худалдагч, худалдан авагч нар нэг цагт 12 удаа захиалгаа өөрчлөх боломжтой юм байна. Энэ үеэр малчид 1000 орчим малаа брокероор дамжуулан арилжихаар ирсэн гэнэ. Малчид худалдан авагчдын хувьд анх удаа арилжаанд оролцож байгаа тул туршлага дутаж, хэт өндөр, эсвэл бага үнэ хэлж байсан аж.

Ж.Тэргэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top