Импортын бизнес эрхлэгчдэд учирдаг хяналтын дарамтыг багасгана

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 13

Импортын бизнес эрхлэгчдэд тулгардаг цөөнгүй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор энэ онд Хилийн мэргэжлийн хяналт, шалгалтын эрх зүйн орчныг шинэчилж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхлээд байгаа юм байна.

Үүний үр дүнд гадаад худалдаанд хийж буй Хилийн мэргэжлийн хяналт шалгалт 61,8 хувиар хөнгөвчлөгдсөн төдийгүй хяналт шалгалт оновчтой үр дүнтэй болох нөхцөл бүрэлдсэн байна. Ингэснээр бизнес эрхлэгчдээс гарах зардлыг бууруулах, цаг хугацаа хэмнэх хяналтын дарамтыг бүрдүүлсэн хэмээн үзэж байгаа аж.

Өмнө нь  импортлогч аж ахуй нэгж байгууллагын барааг хилээр импортлохын өмнө загвар дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулж улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан байхад хилийн нэвтрэх цэг дээр нэг бүрчлэн шалгаж, дахин дээж авдаг, гааль, мэргэжлийн хяналтын байгууллага нэг ижил баримт бичиг шаардаж шалгадаг гэх мэтчилэн олон хүндрэлүүд импортын бизнес эрхлэгчдэд тулгардаг байжээ. Иймээс МХЕГ-аас энэхүү асуудал дагуулсан хүндрэлүүдийг шийдвэрлэх зорилгоор Хилийн хяналт шалгалтын үйл ажиллагаатай хэд хэдэн эрх зүйн баримт бичиг боловсруулж, Засгийн газрын тогтоол, Шадар сайд, МХЕГ-ын даргаар батлуулж хяналтын үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхлээд байгаа юм байна.

Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top