Ирэх оны дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн зорчигчид цахим картаар үйлчлүүлэхээр болсон. Ингэснээр нөхөн олговрын дагуу хөнгөлөлт эдлэх эрх бүхий хүмүүст унааны мөнгө нь шууд хүрэх бөгөөд автобус компанийнхан ч хөнгөлөлтийн үнэмлэх шалгах, үнэмлэхгүй бол мөнгө төлүүлэх зөрэг хүндрэл үүсэхгүй нөхцөлийг бүрдүүлсэн байна. Тодруулбал хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд бусдын адил нийтийн тээврийн цахим картаар үйлчлүүлнэ. Хөгжлийн бэршээлтэй иргэдийн цахим картын мөнгийг улсаас төлөхөөр болжээ.
Цахим систем нэвтрүүлж, GPRS-ийг автобус болгонд суурилуулснаар автобусны маршрут, цагийн хуваарийг нарийвчлан хянаж, нөхөн олговрын мөнгийг үнэн зөв хуваарилах олон давуу талыг бий болгож байгаа хэмээн албаны хүмүүс мэдээллээ.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 2 )
Бодвол ахмадуудад бас нэг мөнгөтэй карт байх байлгүй дээ. Зөвхөн унаанд зориулсан
Ахмадууд мөнгөө төлж явах болж байгаа юм уу