Аялал жуулчлалын бизнес эрхэлдэг байгууллагууд дангаараа нислэг захиалж дийлэхгүй байгаа учраас МИАТ болон агаарын хэд хэдэн компанитай гэрээ байгуулсан байна. Ингэснээр хэд хэдэн компани нийлж нислэгийн хуваарь авахаар болжээ. Үүнийг ШӨХТГ-аас гомдлын дагуу шалгаж аялалын компаниудыг “Монополын эсрэг хууль зөрчсөн” хэмээн үзэж гэрээг цуцалсан байна. ШӨХТГ-ын дарга О.Магнай аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг хэдхэн томоохон компани нэгдчихээд, чартер нислэгийг дангаар эзэмшиж бусад компаниуддаа суудал өгөхгүй байгаа гэж үзжээ. Энэ шийдвэрийг аялал жуулчлалын байгууллагууд ихээхэн бухимдалтай хүлээж авсан байна.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )