Нийслэлийн 375 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд бүтэн жилийн турш томоохон бүтээлч ажлуудыг зохион байгуулсан. Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанаас мэдээлж байгаагаар хямдралтай худалдааны нэгдсэн тайлан гарчээ. Тайланд дурдсанаар “Их хотын хямдрал 375” худалдаа 2 дахь жилдээ Чингис хааны талбайд болон нийслэлийн 6 дүүргийн томоохон талбайд өргөн цар хүрээтэй болжээ. Нэгдсэн тоон мэдээнээс үзэхэд Чингисийн талбай дээр нийт 100 гаруй аж ахуй нэгж байгууллага нийслэлийн иргэддээ зориулж бараа бүтээгдэхүүндээ 10-80 хувь хүртэл хямдрал зарлан бэлэгтэй, сугалаатай худалдаа явуулсан байна. Энэ жилийн хямдралтай худалдаанд өмнөх онд орж байсан аж ахуй нэгжүүдээс гадна шинээр олон аж ахуй нэгжүүд нэмж оролцжээ. Хямдралтай худалдаанд ойролцоогоор 300 орчим мянган иргэн оролцож 1 тэрбум орчим төгрөгийн худалдан авалт хийжээ.

Сэтгэгдэл ( 0 )