Монголын Эм судлалын хүрээлэнгийн эрдэмтдийн бүтээсэн эмийг ОХУ-д борлуулж эхэллээ. "Нефромон" эм нь бөөрний үйл ажиллагааг дэмжих, шээсээр дамжуулан биеийн хаван хөөх зэрэг үйлчилгээтэй аж. Энэ эмийг гаргахын тулд Эм судлалын хүрээлэнгийн судлаачид 1993 оноос судалгаагаа эхлүүлж, 2000 онд хэрэглээнд нэвтрүүлсэн байна.
"Нефромон" эм нь нарийн навчит цахилдгийн үндэс, үндэслэг ишээс гаргаж авсан спиртэн ханд юм.
Т.Гэрэл
Сэтгэгдэл ( 0 )