Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас энэ оны эхний найман сард мал эмнэлэг болоод, эмийн сангуудад шалгалт хийжээ.
Шалгалтын явцад давхардсан тоогоор 838 зөрчил илрүүлж, 366 зөрчил буюу 25,1%-ийг газар дээр арилгуулжээ. Нийт 5,154,000 төгрөгийн торгууль ногдуулжээ.
Мал эмнэлгийн сангуудаар 2011 оны хяналт шалгалтаар 1,8 хувь нь малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм бэлдмэл илэрч байсан бол энэ жилийн хувьд 4,8 хувь болтлоо өсчээ. Энэ нь малын эрүүл мэнд, улмаар хүнсний аюулгүй байдлыг алдагдуулах хүчин зүйл болж байгааг албаныхан хэлж байлаа.
Шалгалтын үеэр чанарын баталгаагүй, хугацаа дууссан, хуурамч шошготой эмийн хэрэглээг багасгах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 21 аймаг, нийслийн нийт 372 мал эмнэлгийн дэргэдэх болон 32 бие даасан эмийн сан, гурван жижиг амьтны мал эмнэлгийг хамруулсан байна.
Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 0 )