380 гаруй иргэн хил нэвтэрчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 15

OХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины өнгөрөгч  сард манай улсад хийсэн ажлын айлчлалын үеэр Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг үзэглэсэн.
Хэлэлцээрийн дагуу бүх төрлийн гадаад паспорттай иргэд 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 30 хоногийн дотор харилцан визгүй зорчих болсон. Энэ нь Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний зах зээл нэмэгдэх, аялал жуулчлал эрчимжих, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн ашиг орлого өсөх өргөн боломжийг нээж өгөх юм.  Хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн өдөр буюу 11 дүгээр сарын 14-ний 13 цагийн байдлаар Монгол Улсын 687 иргэн, ОХУ-ын 380 гаруй иргэн Монгол Улсын хилийн орох, гарах чиглэлд улсын хил нэвтэрсэн байна.

А.Алтаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top