Манай улс ОХУ-д 10 мянган тонн мах нийлүүлнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 17

ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин манай улсад айлчлал хийхдээ ОХУ-д 10 мянган тонн мах экспортлох тохиролцоонд хүрсэн. Тохиролцооны дагуу ОХУ-ын хяналтын байгууллагаас томилогдсон мэргэжилтнүүд манай улсад ирж нийт 12 мах боловсруулах үйлдвэртэй танилцаж Эрдэнэт хотод байх “Эрдмийт”, “Преком” хэмээх хоёр компанид мах экспортлох зөвшөөрөл олгосон талаар Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас  мэдээллээ. Манай улсаас мах авах шаардлага нь үйлдвэрийн дараагийн дамжлага буюу мах шулах ширээ санад, вакумдаж боох баглаа боодлоо сайжруулах хэрэгтэй гэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top