Өнгөрөгч долдугаар сард Увс аймгийн иргэн О гэх эмэгтэй ОХУ-ыг зорьсноос ор сураггүй болжээ. Тэрээр ОХУ-ын Тува руу наймаа хийхээр явсан ч ийнхүү алга болсон байна. Тухайн үед ОХУ-д машинтай хүн шатсан хэрэг гарсан бөгөөд тус улсын хуулийн байгууллагаас Монгол Улсын иргэн байж болзошгүй хэмээн үзэж үүний дагуу О-ийн гэр бүлийнхнээс ДНК-ийн шинжилгээ авсан байна. Уг шинжилгээний хариугаар машинтай шатсан эмэгтэй манай улсын иргэн О болохыг тогтоожээ. Одоогийн байдлаар хэрэгт сэжиглэсэн хэн нэгэн байхгүй бөгөөд хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа талаар Тува улсаас мэдэгдсэн байна.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )