Гурван зуух тутмын нэгийг дамлан заржээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 19

Улаанбаатар агаарын бохирдлын хэмжээгээрээ дэлхийд наймдугаарт бичигдэж байна. Утаа бага гаргадаг сайжруулсан зуух хэрэглэснээр агаарын бохирдол 60 хүртэлх хувиар буурах тооцоо гаргасан байдаг. Хамгийн сүүлийн мэдээгээр нийт 157 мянган сайжруулсан зуухыг иргэдэд хөнгөлттэй үнээр тараасан байна. Гэвч 30 орчим хувь буюу гурван зуух тутмын нэгийг иргэд цааш дамлан худалдаалсан нь илэрчээ. Хөнгөлөлттэй үнээр авсан зуухаа ашиглаагүй бол торгох журамтай ч одоо хүртэл ажил хэрэг болоогүй байгаа талаар албаны хүн мэдээллээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top