Г.Сарангэрэлийн хэргийг Дээд шүүх хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 24

Г.Сарангэрэлийн гомдлыг энэ сарын 26-ны өдөр буюу нөгөөдөр хэлэлцэхээр болжээ.  Түүнийг хар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутган хоёр шатны шүүхээс 1,6 жилийн ял сонссон. Тэрбээр өөрийгөө хэлмэгдсэн хэмээн үзэж Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан байна.

 Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр нар үүнийг зохион байгуулалттай гэмт хэрэг байсан гэж үзээд байгаа. Түүнийг өнгөрөгч гуравдугаар сард гурван найз охины хамт хар тамхи хэрэглэж байхад нь эрүүгийн цагдаагийн ажилтнууд үйлдэл дээр нь саатуулсан гэдэг.  Харин ЦЕГ-ын дарга асан Б.Билэгт болон Эрүүгийн цагдаагийн газрын хурандаа нар хуйвалдан Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг суудлаас нь унагахын тулд түүнийг “өгөөш” болгон ашигласан гэж олон удаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгч нар мэдэгдсэн. Ямартаа ч олон талтай байж болох энэ хэргийг Улсын дээд шүүхэд ийнхүү хэлэлцэхээр болсон байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tttt(1.25.76.15) 2025 оны 03 сарын 13

tom tushaaltai huntei yawalddag bolohoor nogooduul ni hudlaa yalgui gargah gd hootsoldood bgaamuu haashaa yum..

1  |  0
zochin(1.25.76.15) 2025 оны 03 сарын 13

ulaan tsaim uildel deeree barigdchaad yun zohiomol gj hudlaa hutsaad bgaan.1.6jil harin ch baga hugatsaa enenees ch iluug ogoh bsiin

1  |  0
Top