Бригадын генерал Д.Энхбаатар мэдэгдэл гаргав

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 24

“Монголын мэдээ” сонины энэ сарын 21-ний өдрийн дугаар болон Оллоо.мн сайтад “Сураггүй болсон байлдааны нисэх онгоц “казино” Д.Энхбаатарын гараар оров бололтой” гарчигтай нийтлэл гаргажээ.

Энэхүү нийтлэлд намайг “өөрийн биеэр цэргийн анги дээр очиж, байлдааны нисэх онгоцуудыг хайрцаглан ачуулсан”, “жижиглэн задалсан онгоцоо тас нууж орхисон нь илрэв”, “хэрэг хуучирдаггүй ээ гэж энэ дээ” гэх зэргээр бичсэн нь огт худал зүйл бөгөөд миний нэр төрийг санаатайгаар гутаан доромжлох зорилгоор бичсэн гүтгэлэг гэж үзэж байна.

Дээрх хэргийг ТЕГ болон АТГ шалган мөрдөн байцаалт явуулсан бөгөөд улмаар энэ хэрэгт холбогдсон хүмүүст Шүүхээс зохих шийтгэлийг нь ногдуулсан болно.

Энэ хэргээс генерал Д.Энхбаатар хоцорч үлдсэн гэх утгатай зүйл бичсэн нь мөрдөн байцаалт явуулсан дээрх байгууллагууд ажлаа хариуцлагагүй хийж гэмт этгээд ял завших нөхцөлийг бүрдүүлсэн гэж ойлгогдож байна. Энэ нь миний нэр төрөөс гадна ТЕГ болон АТГ-ын нэр төрд бүдүүлэгээр халдан тэдний үйл ажиллагааг мушгин гуйвуулсан, нийгэмд тэдний үйл ажиллагааны талаар буруу ойлголт төрүүлэхээр зүйл болжээ.

Иймд миний бие ТЕГ болон АТГ-т өргөдөл бичиж, сэтгүүлч Ч.Чулууны эрэн сурвалжилж олсон гэх дээрх мэдээлэлд үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгөхийг хүссэн болно.

Мөн Шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр өргөдөл гарган дараах зүйлийг нэхэмжилсэн болно.

Үүнд:

1. Дээрх гүтгэлэгийг нягтлан шалгалгүйгээр хэвлэн нийтэлж улс даяар миний нэрийг гутаан доромжилсон “Монголын мэдээ” сониноос 100 сая төгрөг нэхэмжлэн надаас уучлалт гуйсан мэдээллийг дангаар нь 1 дүгээр нүүрэндээ нэг сарын турш нийтлэх

2. Мөн дээрх гүтгэлэгийг 3 хоногийн турш нийтэлж, улмаар архивтаа хадгалан миний нэр төрд хугацаагүй халдсан Олоо.мн сайт (“Оллоо ХК” компани)-аас 100 сая төгрөг нэхэмжлэн надаас уучлалт гуйсан нийтлэлийг сайтынхаа эхэнд онцлох мэдээ буландаа нэг сарын турш нийтлэх

3. Сэтгүүлч Ч.Чулуунаас 100 сая төгрөг нэхэмжлэн “Генерал Д.Энхбаатараас уучлалт гуйж байна, миний буруу” гэсэн өгүүлбэрийг намайг доромжилсон нийтлэлийнхээ мөрийн тоогоор бичиж “Монголын мэдээ” сонинд нийтлэх.

Энэхүү нэхэмжилсэн мөнгийг өнчин хүүхдийн асрамжийн төвд шилжүүлэхийг мэдэгдэж байна.



Мэдэгдэл гаргасан Монгол Улсын ЗХЖШ-ын газрын дарга,
бригадын генерал Д.Энхбаатар

2014 оны 11 дүгээр сарын 24

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганбаатар(150.129.141.32) 2025 оны 03 сарын 13

Хэтрүүлж байгаа юм биш үү, би бол яршиг даа гэх байна

1  |  0
bataa(110.70.53.61) 2025 оны 03 сарын 13

Kazino enhbaataraa bolildoo chamaig ard tumen mednee. Yl edelj baisan humuus yahaar undur alban tushaal hashij yvdag yumbe. Cho eh orondoo yu hiij buteesen yum. Jiriin neg hun yl edelj baisan bol ymarch ajild orj chadahguishdee.

1  |  0
mongol(150.129.143.244) 2025 оны 03 сарын 13

Asramjiin gazar handivlana gej bhad guitsed unshchihaad tuilshraachee!!!! Zuw shuu ene setguulchid site uud hunii ner turd buduulgeer halddag n unenshd.yamarch batalgaagui hudlaa yum sonschihool shuud niiteldeg.teriig n heden hunii muud urtai how bazahaas uur yum meddeggui garuud n tuilshraal shuugiulaal arai l bishee.ter dashgai erdenebat zochin ntr guitsed unshij suraach!!!!ataarhuu har atsnuud vee.zuw zuw ushuu ihiig nehemjleed niigemdee buyan bol.ter muulaad bgaa atsnuud zuun tugrugch handivlaj chadahgui baij

1  |  0
Дашгай(202.179.0.238) 2025 оны 03 сарын 13

наад муу шоронгийн хоригдол, арын хаалганы генерал шүү юм чинь 100 аас өөр тоо мэдэхгүй л байхгүй юу даа

1  |  0
Эрдэнэбат(112.72.13.111) 2025 оны 03 сарын 13

Гурван зуун сая. Баяжих юм байна л доо. Хэ хэ. Надад хэдэн цаас өгчих л дөө.

1  |  0
Zochin (202.5.206.19) 2025 оны 03 сарын 13

IIM novshnuud l brigadiin general bolood Mongoliin Zevsegt huchnii janjin shtabiin gazariin darga hiij baina geheer l buuljis tsutgah yum ... Armid nasaaraa jagsaaliin tsergees avhuuulaad l zutgesen humuus general tsol avahgui baigaa shuu dee ....

1  |  0
A(120.18.71.209) 2025 оны 03 сарын 13

Yaaya

1  |  0
Top