Арван дөрвөн нярайг хордуулсан "Монос"-ийн шүүх хурал яг одоо Дүүргийн эрүүгийн анхан шатны хоёрдугаар шүүхэд болж байна. Өнгөрөгч наймдугаар сард Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг нь тус эмийн санд жор баригчаар ажиллаж байхдаа нярай хүүхдийн тунг андууран “фенобарбитал” эмийг том хүний тунгаар нийт 14 нярайд өгсөн хэрэг гарсан билээ. Нийт 16 нярайд өгсөн ч хоёр нь хүүхэддээ өгч амжаагүй байсан учраас хордлогод ороогүй байна.
Энэ хэрэг нь харьяаллын дагуу хоёрдугаар шүүхэд шилжиж ирсэн бөгөөд Эрүүгийн хуульд зааснаар “Энэ хэргийн улмаас өвчтөн нас барсан буюу түүний бие махбодид хүнд гэмтэл учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйл заалтаар ялын дүгнэлт үйлдсэн байна.
Д.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )