Дахин шүүнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 30

Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Бямбаа нарт холбогдох хэргийг дахин шүүхээр болжээ. Энэ хэргийн шүүх хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд өнгөрсөн зургаадугаар сарын 30-нд болж тэднийг цагаатгаад байсан юм. Гэвч хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг прокуророос эсэргүүцэн хэргийг дахин шүүн хянах эсэргүүцлийг шүүхэд илгээсэн байна. Тэднийг  албан тушаалаа урвуулан ашиглаж, сургуулийн хөрөнгөнөөс их хэмжээний мөнгө завшсан гэх хэрэгт хобогдуулан шалгаж байгаа билээ.

А.Алтаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top