Аргын тооллын 12 дугаар сарын 1 сумьяа гариг. Билгийн тооллын 10, могой хүлэгч одтой, улаан морь өдөр. Тухайн өдөр бар нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, тангараг тавихад сайн.
Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, хиншүү гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулган, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун тийш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

Сэтгэгдэл ( 0 )