Монгол улсыг төлөөлөн “Эх Дэлхийн Мисс” буюу "Miss Earth 2014" тэмцээнд оролцсон И.Төгсөө сүүлийн шатны найман гоо бүсгүйн нэгээр тодорчээ. Тэрээр өөрийн хувийн болон Монголын миссүүдийн рекордыг эвдсэн байна. Тус тэмцээн нь энэ жил Филиппин улсын Манила хотод зохион байгуулагджээ.
Тэмцээнд нийт 86 орны гоо бүсгүйчүүд өрсөлджээ. И.Төгсөө өдгөө 22 настай бөгөөд Тэрбээр коктейль үдэшлэгний даашинз үзүүлэх шалгаруулалтанд мөнгөн медаль хүртэж, үндэсний хувцасны тэмцээнд "Торго" салоны дизайнер О.Болдын урласан усан цэнхэр хатны дээлээр гоёсон нь өндөр үнэлгээ авч чаджээ.
Мисс И.Төгсөө нь 2009 онд болсон “Miss Friendship International” тэмцээнд нэгдүгээр байр, 2011 оны Miss International тэмцээнд хоёрдугаар байр эзэлж байжээ.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 4 )
Mani hun neg l turuulchmeer sanagdaad bnda
Miss world bish yumuu londond bolj bgaa bizdee
Ene olon missun temceend tolgoi ergex ym bndoo
dotoojindoo odor tutam hiihgvi dee doodoh ni haragdaad bhiimdaa odiii to bolchood tgd bas ulzs ornii ner hvnd gargaj baigaa miss baij