Өнгөрөгч баасан гарагт НИТХ хуралдаж иргэдээс удаа дараа ирээд байгаа дугаарын хязгаарлалтын цагийг багасгах талаар хэлэлцсэн байна. Хүйтний улиралд автобус хүлээн зогсох иргэдэд хүнд байгаа тул дугаарын хязгаарлалтыг өглөө 8:00 цагаас оройн 21:00 цаг хүртэл үйлчлэхийг хэлэлцсэн байна. Төлөөлөгчид энэ талаар олон байр суурьтай байгаа бөгөөд энэ асуудлыг НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлхээр болсон байна. Дээрхи асуудлыг хурлаар зөвшөөрвөл дугаарын хязгаарлалтыг өглөө 8:00 цагаас орой 21:00 цаг хүртэл хэрэгжүүлэх юм. Одоогийн байдлаар дугаарын хязгаарлалт өглөө 7:00 цагаас орой 22:00 цаг хүртэл үргэлжилж байгаа билээ.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 4 )
боличихвол зүгээр л байна даа гэр бүлээ л зөөх гэж унаа тэрэг авсан шүү дээ уг нь
Эд нар өөрсдөө автобусаар Яваад байгаа болхоор ойлгохгүй шдээ. 2 жил автобусаар яваад сурчихсан болхоор аягүйл бол хэвээр нв үлдээнэ дээ хэ хэ
ODOO ene um aa bolivol yasiin ydargaatai um
neg mur bolichixvol yasan uym be