Тусгай хамгаалалттай газрын талаархи шилдэг бүтээлийн уралдаан

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 01

Зохион байгуулагч


·         БОНХЯ-Тусгай  хамгаалалттай  нутгийн  удирдлагын  газар
·         НҮБХХ-ийн  Хамтын  менежмент бүхий  хамгаалалттай газар  нутгийн  сүлжээг бэхжүүлэх нь  төсөл
·         Герман, Монголын  хамтарсан  Биологийн  олон  янз  байдлыг  хамгаалах, уур амьсгалын  өөрчлөлтөнд  дасан  зохицох  төсөл
 Нэг. Уралдааны зорилго

 Тусгай  хамгаалалттай  газар  нутгийн Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй үр шим,  үнэ цэнэ, ач холбогдлын талаар шийдвэр гаргагчид, холбогдох салбарын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэн олон нийтэд таниулах.

 Хоёр. Уралдаанд оролцох бүтээлийн сэдэв

 МОНГОЛ ОРНЫ ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ҮНЭ ЦЭНЭ, АЧ       ХОЛБОГДОЛ”

 Гурав. Оролцогчдын хамрах хүрээ

 Телевиз болон студи, продакшн, чөлөөт уран бүтээлчид

 Дөрөв.  Хугацаа

 Бүтээл хүлээн  авах  эцсийн  хугацаа:  2014 оны 12 дугаар сарын 05.

 Тав.  Бүтээлд тавих шаардлага

 1. Бүтээл нь баримт судалгаанд тулгуурласан, тэнцвэртэй, олны анхаарлыг татаж, нийгмийн сэтгэлзүйд хүрэхүйц, бодлого шийдвэр гаргахад нөлөөлөхүйц байдлаар бэлтгэсэн, асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн байвал зохино.

 2.  Тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнэ, ач холбогдлыг харуулах.

 3. Уралдаанд оролцох бүтээлийг интернетийн орчинд байршуулж, олон нийтэд түгээх.

 4.  БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас шаардлагатай мэдээллийг авах

 5. Бүтээлийн үргэлжлэх хугацаа 3-5 минут байх.  DVD болон VCD эсвэл дижитал хувилбараар ирүүлэх.

 6.  Нэг байгууллага нэг бүтээл ирүүлэх

 7. Уралдаанд оролцогчид бүтээлийн хамт овог нэр, хаяг, утасны дугаар, цахим  шуудангийн хаяг бүхий мэдээллийг хавсаргасан байх

 8. Бүтээлийг  Хэвлэл  Мэдээллийн  Хөгжлийг  дэмжих  төвд болон  доорхи цахим хаягаар ирүүлнэ

 Хаяг:  Сүхбаатар дүүрэг,  Бага тойруу  Архивын  30-10 тоот

Имэйл:scfdmp@gmail.com

 Зургаа. Шүүгчдийн бүрэлдэхүүн, шалгаруулах үйл явц

 1.    Шалгаруулалтыг  хэвлэл  мэдээллийн  судлаач,  сэтгүүлзүйн  багш, байгаль орчны салбарын мэргэжилтний бүрэлдэхүүн бүхий хараат бус шүүгчдийн баг хариуцаж, агуулга, чанарын үзүүлэлтээр дүгнэн шалгаруулна.

 2. Шилдэг бүтээлийн шагналыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний III чуулганы өдөр”  буюу 12 сарын 11-ны өдөр гардуулах болно.

 Долоо:  Шагналын нийт сан:  9 сая төгрөг

 1.Тэргүүн байр                           5 сая төгрөг

 2. Хоёр дугаар байр                   4 сая төгрөг

 

 БАЙГАЛЬ ОРЧИН НОГООН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ

НУТГИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top