Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 02

09:30 цагт Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Дипломатын академи, Гадаад бодлогын нэгдсэн зохицуулалтын Судалгааны төв, АПЕК-ын судалгааны төслийн баг хамтран “Ази, Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-д элсэх Монгол Улсын Үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” олон улсын сургалт семинарыг ГХЭЗХЯ-нд зохион байгуулна.

10:00 цагт МУИС-ийн хичээлийн II байрны 351 тоотод, Чөлөөт сонголттой уншлагын танхим болон ТҮЦ машиныг ашиглалтад оруулах үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээ болно. Утас: 89859594

10:00 цагт Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулж буй Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлэг Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимд болно. Бизнесийн байгууллагын төлөөлөл, судлаач, эрдэмтэд оролцоно. 

10:30 цагт Монголын сүсэгтнүүдийн хүсэлтээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Богд Зонховын “Их Бодь Мөрийн Зэрэг” номыг айлдах гэж байна.

11:00 цагт Афганстан улсад үүрэг гүйцэтгээд ирсэн зэвсэгт хүчний багийн бие бүрэлдхүүнд төрийн дээд шагнал болон одо медаль гардуулах ажиллагаа Зэвсэгт Хүчний Жанжин штабт болно. Утас: 99160187

11:00 цагт Төрийн ордны “Г” танхимд УИХ-ын гишүүн Г.Уянга Оюутолгойн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Утас:99086153

11:00 цагт Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав Хууль зүйн үндэсний хүрээлэнд Франц улсын Магистрантурын Үндэсний сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзана. Утас: 94949458, 88229458 

12:00 цагт энэ сарын 5-нд Худалдаа аж үйлдвэрийн танхимд болох дизайнер Отгонжаргалын 2014 оны "Хамгийн сүүлчийн, хамгийн том гоёлын даашинзны шоу" хэмээн тодорхойлогдож буй "O Couture Fashion Show Fall 2015" шоуны хэвлэлийн бага хурал FashionTV-ийн байранд болно. Утас: 88009700

12:00 цагт "Монгол ньюс" мэдээлэлийн төвд Дакар раллид Монголоос анх удаа оролцох тамирчид хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 88988353

14:00 цагт БЗД-ийн "Өсвөр үе залууст ээлтэй клиник" -ийн нээлтийн үйл ажиллагаа олны нэрлэж заншсанаар Оюутны хотхон буюу Баянзүрх дүүрэг 6-р хорооны Оюутны Өргөөний I байранд нээлтээ хийнэ.

14:00 цагт Спортын төв ордны А зааланд "Шонхор кап" оюутны аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээний нээлт болно.

14:00 цагт “News” агентлагийн 10 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хурал  “Туушин” зочид буудалд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top