Шаардлага тавьсан цагдааг зоджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 02

Өнгөрөгч амралтын өдөр Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Гэрэл” төвийн замын урд Тоуоta Рrius маркийн автомашины жолооч У гэгч нь согтуурсан үедээ шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийг зодож танхайрсан байна. Мөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо "Hоmе-рlаzа" төвийн урд Тоуоtа Сrоwn маркийн автомашины жолооч Б гэгч нь цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн замын цагдаагийн тасгийн албан хаагчийн эрх чөлөөнд халдсан байна. Эдгээр хэргийг тус тусын дүүргүүдийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Энэ мэт гэмт хэрэг гарах нь ихэсч байгаа бөгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл барих жолоочийн тоо буурахгүй байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баагий(103.10.21.43) 2025 оны 03 сарын 13

эрхийг нь хасаад 6 сар баривчилгаа... гүйцээ

1  |  0
Top