Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөж байгаатай холбогдуулан Агентлагуудын удирдлагуудын солиод амжсан. АТГ-ын даргаар Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Хурцыг томилсон бол АТГ-ын Тамгын хэлтсийн даргаар Заграа овогтой Баасаннямыг томилжээ.
З.Баасанням нь 1974 онд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн бөгөөд 1992-1996 онд Цагдаагийн дээд сургуульд суралцаж, хуульч мэргэжил эзэмшсэн байна. 1996-2007 онд Төв аймгийн Цагдаагийн газар, нийслэлийн Налайх, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус ажиллаж байгаад 2007 оноос Авилгатай тэмцэх газарт мөрдөн байцаагч, хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах ажилтнаар ажиллаж байгаа юм.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )