Өсвөр үеийнхэн өөрсдөө тэр бүр эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлээд байдаггүй. Тэгвэл оюутан залуус, өсвөр үеийнхэнд “ээлтэй” эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлэх эмнэлэг бий болжээ. Тусламж хүсээд ирсэн оюутан залуусаас бичиг баримт шаардахгүй, хаяг байршил хамаарахгүй тэдэнд үйлчлэхээр болсон байна. Энэ бүхнийг Швейцарын хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хүн амын сан хамтран “Өсвөр үе, залууст ээлтэй эрүүл мэндийн клиник”-ийг нээжээ. Тус эмнэлэг нь Баянзүрх дүүрэгт байрлах оюутны “А” хотхоны “Оюутны өргөө” 1 байрны нэг давхарт байрлаж буй юм.-Хамгийн гол нь ямар ч үнэ төлбөргүйгээр оюутан залууст үйлчилнэ.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )