Хүйтний эрч чангараад ирэхээр иргэд тээврийн хэрэгсэлээ хучих, дулаан гражид байрлуулах асуудал тулгардаг. Машинаа гадаа тавьдаг хүмүүсийн хувьд хучлага хэрэглэх нь элбэг байдаг билээ. Үүнтэй холбоотойгоор машинаа харуул хамгаалалтгүй орхиснос хучлагаа хулгайд алдах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэх болсон байна. Энэхүү хэргийг үйлдсэн этгээдүүд хулгайлсан хучлагыг бусдад хямд үнээр худалдаж борлуулах явдал ч гарах болсон байна. Тиймээс иргэн та бусдын хулгайгаар олж авсан хучлагыг гар дээрээс худалдан авахгүй байхыг цагдаагийн газраас сэрэмжүүлж байна. Мөн хулгайн хучлага худалдахыг завдсан иргэдийн талаар дүүрэг хорооны цагдаад мэдээлэл өгч хамтран ажиллахыг сэрэмжүүлж байна.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )