Ё.Лхагвасүрэн: Гэмт хэрэгтэнг барих нь хохирогчоо олохоос хурдан

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 03

Сүүлийн үед хулгайн гэмт хэрэг маш гарч байна. Тэр дундаа машины эд анги хулгайлах гэмт хэрэг энэ өдрүүдэд ихсээд байгаа аж. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

- Хулгайн гэмт хэрэг ихэссэн гэж байна. Ер нь өдөрт хичнээн хулгайн гэмт хэрэг гарч байна?

- Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлага байна. Энэ сар эхлээд 12 дугаар сарын нэгний өдрийн байдлаар цагдаагийн байгууллагад нийтдээ 33 гэмт хэрэг бүртгэгдсэний 12 нь хулгайн гэмт хэрэг байсан.  Өдөрт бүртгэгдэж байгаа нийт гэмт хэргийн 50 орчим хувийг энэ төрлийн гэмт хэрэг эзэлж байгаа. Харин тээврийн хэрэгсэлтэй холбоотой гэмт хэрэг өнгөрсөн долоо хоногт найм ирсэнээс тавынх нь эзэн холбогдогчийг нь олж, шалгаж байна. Тэгэхээр үүнд тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд маш их анхаарах шаардлагатай. Одоо хүйтний эрч чангарч байгаатай холбоотой тээврийн хэрэгслийн хучлага хулгайлах гэмт хэрэг давамгайлж байна. Тиймээс тээврийн хэрэгсэл эзэмшигчид тээврийн хэрэгсэлээ харуул хамгаалалттай газар тавихыг анхааруулж байна.

Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх ямар ажил зохион байгуулж байгаа вэ?

- Хулгайн гэмт хэрэг ихээр гарч байгаа газруудаар хяналт шалгалт явуулж, уртасгасан цагаар эргүүлүүд ажиллаж байгаа. Мөн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсээс есдүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд нийтдээ 17 удаагийн үйлдлээр иргэдийн тээврийн хэрэгслийн гурвалжин цонхийг хагалж, эд зүйлсийг нь хулгайлсан 20-23 насны Б, Г гэгч этгээдийг илрүүлэн шалгаж байна. Тэд харанхуй, албан ёсны зогсоолгүй газар зогссон тээврийн хэрэгсэлд халддаг байсан гэдгээ хүлээсэн. Тиймээс иргэд энэ тал дээр анхаарах хэрэгтэй болов уу.

Зөвхөн тээврийн хэрэгслийн хулгай их байна уу? Халаасны хулгай хэр гарч байна?

- Ерөнхийдөө халаасны хулгайн гэмт хэрэг бүртгэгддэг. Энэ нь хүн ихээр төвлөрсөн газар буюу автобусны буудал, худалдааны төвүүдэд ихэвчлэн гардаг. Тиймээс иргэдийн зүгээс бэлэн мөнгийг их хэмжээгээр биедээ авч явахгүй байх, гадуур хувцасны халаасандаа эд зүйлсээ хийхгүй байхыг анхааруулж байна. Мөн иргэд бүх бичиг баримтаа хэтэвчиндээ авч явдаг. Жишээ нь, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, ажлын газрын үнэмлэх, банкуудын виза картууд, дээр нь гэр бүлийнхнийхээ бичиг баримтыг авч явдаг. Ингэж яваад хулгайд алдахад таны банкны картаар гүйлгээ хийх тохиолдол их гардаг. Тиймээс иргэн та хэтэвчээ хулгайд алдсан тохиолдолд яаралтай харьяа банкруугаа залгаж виза картаа хаалгаж байхыг мөн харьяа дүүргийн цагдаагийн газарт мэдэгдэж байгаачээ гэдгийг л анхааруулж байна.

- Хулгайд эд зүйлсээ алдсан тохиолдолд цагдаагийн газарт мэдэгдлээ гэхэд олдох магадлал байдаг уу? Иргэдийн дунд олддоггүй гэсэн ойлголт байдаг?

- Гэмт этгээдийг барих ажлыг цагдаагийн албан хаагч нар хохирогчоо олохоос түргэн хийдэг гэж ойлгож болно. Иргэд хулгайд эд зүйлсээ алдаад цагдаагийн газар бүртгүүлдэггүй. Цагдаагийн байгууллагаас гэмт этгээдийг саатуулдаг. Саатуулсны дараа хохирогчийг эрэн сурвалжлах ажил эхэлдэг л дээ. Энэ ажил маш удаан хугацаанд явагддаг. Тиймээс цагдаагийн байгууллага гэмт этгээдээ бус хохирогчоо хайгаад хамаг цаг хугацаагаа алддаг.

Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unen unen(178.89.31.218) 2025 оны 03 сарын 13

shal hudlaa uarih uym aa hulgaid uym aa aldaad tsagdaad burtguuleed uamar ch nemer baidaggui hesgiin tsagdaa nar ni temdegleh uzeg xhugui suuj baidag snuu dee odoo tegeed karmanii hulgai suljee bolson bn snuu dee neg ni turuubchoiig ni hulgailaad nuguu ni bichig barimtiig ni ezend ni zaraad l amar boljee ene talaar huuli huchnii baiguulaga ajillahgui l bn snuu dee

1  |  0
Top