“Оюунтолгой”-н галын шалтгааныг тогтоогоогүй байна

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 04

Өчигдөр орой Оюутолгойн Баяжуулах үйлдвэрт гал гарчээ. Хоёр цаг орчим үргэлжилсэн уг галыг үйлдвэрийн гал унтраах алба бүрэн унтрааж чадсан байна. Одоогийн байдлаар галыг бүрэн унтраасан гэх мэдээллээс өөр мэдээлэл өгөөгүй байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлж байгаагаар галын хохирлын хэмжээ тодорхойгүй байгаа бөгөөд үйлдвэрийн бусад хэсэгт гал автаагүй байна. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор Өмнөговь аймгийн Цагдаа, Мэргэжлийн хяналт болон Онцгой байдлыг хэлтсээс ажлын хэсэг гаран газар дээр нь ажиллаж байгаа аж.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top