Өндөр настанг дээрэмдсэн гурван эмэгтэйг барьжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 04

Энэ оны гуравдугаар сарын наймны өдөр өндөр настан И зам хөндлөн гарахад тусалсан охидуудад дээрэмдүүлсэн хэрэг гарсан. Тэгвэл энэхүү хэргийг үйлдсэн гурван эмэгтэйг олж илрүүлсэн байна. Сонгинохайрхан дүүргийн нутагт өндөр настан И зам хөндлөн гарахдаа гурван охиноос туслалцаа хүсчээ. Тэдгээр гурван охин хохирогч И-г зам гаргаж өгөөд дэлгүүр ороход нь дагаж орсон байна. Улмаар тэд И-г их хэмжээний мөнгөтэйг мэдэн дэлгүүрээс гарахад нь дээрэмдсэн бөгөөд тэд хохирогчийн биед явсан 900 гаруй мянган төгрөгийг нь дээрэмдсэн байна. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байгаа юм. Хэрэгтнүүд тус дүүргийн харьяат, 16-21 насны эрхэлсэн тодорхой ажилгүй болох нь тогтоогджээ.

Ж.Тэргэл

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkk(182.160.35.125) 2025 оны 03 сарын 13

hodooos irsen ger horoolliin novsh nar....

1  |  0
Top