Чингисийн талбай мөсөн гулгуурын талбайтай болно

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 07

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас стандартын шаардлагад нийцсэн  мөсөн гулгуурын хоёр байгууламжийг өнгөрсөн жил Чингис хааны талбайд байгуулж байсан билээ.  Тэгвэл энэ жил мөн адил шинэ жилийн баяраас урьтаж Чингисийн талбайн урд талд мөсөн гулгуурын талбай байгуулахаар болжээ.

Энэхүү ажлыг энэ сарын 13-ны дотор хийж гүйцэтгэхийг нийслэлийн Захирагчийн ажлын албанаас үүрэг болгосон байна. Түүнчлэн дүүргүүдийн ЗДТГ дүүрэг бүр шинэ жилийн уур амьсгалыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд бий болгохыг үүрэгдсэн байна.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top