-10:00 цагт НЗДТГ-ын хурлын “А” танхимд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хурал болно. Хурлаар 2014 онд замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх талаар хийсэн ажил болон цаашид хийх ажлын төлөвлөгөөг танилцуулна. Утас 99666553
-10:00 цагт Чингэлтэй дүүргийн 10-р хороонд буюу 39-р дунд сургуулийн чанх хойно "Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх" хороо нэгдсэн арга хэмжээ болно.
-11:00 цагт Хүний эрхийн Олон Улсын Өдөрт зориулсан Хэвлэлийн бага хурлыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос өөрийн байранд зохион байгуулна. Утас: 262902
-11:00 цагт Монголын Хүүхдийн ордонд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Авлигатай тэмцэх газартай хамтран хоёр дахь удаа “Сүхбаатарчууд бид авлигын эсрэг хамтдаа” сэдвийн хүрээнд төрийн албан хаагчдын Авлигын эсрэг хууль тогтоомжийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор дэвжээ тэмцээнийг зохион байгуулна. Утас: 91399149
-11:00 цагт өнгөрсөн долдугаар сард хийсэн “Дорнод хээр талын байгаль экологи, өв соёл” хэмээх соёл эрдэм шинжилгээний “Сувдан сондор – 10” аяллын үр дүнд зориулсан үзэсгэлэнг Монголын Үндэсний Музейд нээнэ.
-13:00 цагт Хан-Уул дүүргийн Залуучуудын зөвлөл, Залуучууд Хөгжлийн төвийн санаачилгаар ХУД-ийн 18-н ЕБС-ийн 10-12-р ангийн 1800 охид хөвгүүдэд нэгэн зэрэг "Миний гар хүчтэй ч би хүчирхийлэл үйлддэггүй" сэдэвт сургалт хэлэлцүүлэг зохиогдоно. Утас: 89938090, 99130834
-17:00 цагт МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав болсонтой холбогдуулан бусад дарга нарын сонгууль танхим дээр болно.

Сэтгэгдэл ( 0 )