Өнөөдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "True L" хотхоны 16 давхараас унан 40 орчим насны эмэгтэй амиа алдсан байна. Одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагчид хэргийн газарт ажиллаж байгаа бөгөөд дуудлагын дагуу очиход амиа хорлосон байдалтай байжээ. Оршин суугчдын хэлж байгаагаар амиа алдсан эмэгтэй нь ганцаараа амьдардаг нэгэн байсан бөгөөд түүний ар гэрийнхэн гэх хүмүүс холбогдоогүй байгаа. Тус байрны камерыг шүүз үзэхэд эмэгтэй нь нимгэн хувцастай лифтэнд суун 16 давхар руу гарчээ.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 3 )
gantsaara amidarna gedeg iim nasny hun hetsuu l dee
Яасан юм бол доо, хөөрхий,
харамсалтай юм бэь ум маани бадми хум