Өнөөдөр газар өмчлөх цахим бүртгэл явагдаж эхэлнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 10

Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр 52 байршилд газар өмчлүүлэх хоёрдугаар ээлжийн цахим бүртгэл эхлэхэд бэлэн болсон байна. Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын Баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай Их Цуурайн ам, Улиастай Бага цуурайн ам, Багануур дүүргийн Тарианбулагийн хоёрдугаар хэсэг, Багахангай дүүргийн Хангайн хөндийн нэгдүгээр хэсэгт нийт 2245 га газарт 14490 иргэнд цахимаар газар өмчлүүлэхээр болсон байна. Мөн өмнөх байршлуудаас Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам, Багахангай дүүргийн Бор үзүүр, Багануур дүүргийн Тарианбулагийн нэгдүгээр хэсэгт нийт 1203 га газарт 1329 иргэнд газар өмчлүүлэх юм. Уг цахим бүртгэлийн ажиллагаа өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд НӨХГ-аас хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр болсон байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top