Монголоос анхны католик хиа лам тодорсон тухай олон улсын хэвлэлүүд шуугиж байна. Улаанбаатарын Апостоликийн байгууллага тун удахгүй шинэ удирдагчаа хүлээн авна хэмээн бичсэн байна. Манай улсаас анх удаа тодорсон католик хиа лам нь 23-хан настай гэдгээрээ мөн олон улсын анхаарлыг татаж байгаа гэнэ. Монголын католик сүмүүдийг тэргүүлэх хувь заяатай хэмээгдэж буй Энхийн Баатар одоо Өмнөд Солонгос улсад сахил хүртэх долоо хоногийн арга хэмжээнд оролцож байна.
Католик шашинтнуудын хувьд шинэхэн хиа Э.Баатарын тухай хамгийн онцлох зүйл нь Монгол цустай төрсөн буюу харийн шашин түгээгчид католик шашныг дэлгэрүүлэгч газраас уг шашны том төлөөлөгч болж буй явдал аж.
Монгол дахь католик сүмүүдийн хамба лам Венцеслао Падиллагийн мэдээлснээр Э.Баатарын сахил хүртэх ёслол монголд католик сүм байгуулагдсаны 20 жилийн ойтой давхцаж байгаа нь тэмдэглүүштэй хувь заяа гэжээ. Тэрээр Гэгээн Мария эхийн Цэвэр зүрхний чуулганы өмнөхөн монгол үндэстэн өөрийн нутаг дахь католик сүмүүдийг удирдах болсонд баяртай байгаагаа хэлсэн байна.
Э.Баатар нь Улаанбаатар хотод Өмнөд Солонгосын протестантуудын байгуулсан интститут болох Монголын олон улсын дээд сургуулийг биохимийн чиглэлээр төгсжээ. Тэрээр 2008 оны наймдугаар сар Өмнөд Солонгосын Дайжон дүүргийг хариуцсан хамбаар ажиллахаар тус улсыг зорьсон байна.
Адисласан нэр нь Жозеф гэдэг Э.Баатар олон жилийн өмнө католик сүмд очсондоо, мөн Солонгосыг зорьсондоо баярлаж буйгаа илэрхийлсэн байна. Тэрээр “Би сургуулиа төгсөөд шууд л Солонгост ирэхээр шийдсэн. Гэвч гэр бүлийнхэн маань намайг цаашид сурахыг хүсч байсан. Энэ миний хувьд хэцүү шийдвэр байсан” гэжээ.
Монгол Улсын хуулийн дагуу зөвхөн Монголын иргэн л тус улсад шашны байгууллага удирдаж, үйл ажиллагааг нь явуулж болно гэж заасан байдаг. Хамба лам Падилла 2009 онд батлагдсан энэхүү хуулиар Монголд үйл ажиллагаагаа явуулахын тулд монгол хүмүүсийг хөлслөн ажиллуулж сүмийн санхүүг хүнд байдалд оруулж байсан явдал арилах болсонд мөн баяртай байна.
Өдгөө манай улсад 80 гаруй католик шашинтай харийн номлогч ажилладаг юм байна.
Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 7 )
Yund ni gaihaad shuugih ve! Yana ene gadnii yanz buriin buruu shashinuud mash ih orj irj bna! Manai uls tsaashid yahav ee! Bidend ene olon gadnii shashinuudiin ali ni ch hereggui ee! Bid uursdiin ulamjlalt burhanii shashintai ard tumen shu dee! Uhaantai baigaach ard tumen mini!!!
tegeed yahav turuu biz. ug n shashi gej baihaar Eh ornihoo baylagiig bureeh ajild orolzoh l baigaa yum da........
Энхбаатар гэдэг хүн шүү дээ
Za bolio ehleed zov bichcheed daraa ni mdeellee taviasai Zindaagiihaaaaan
shuugiad baihdaa ch yahav de pap lam bolchihson yumu
Ner us n buruu deer n nairuulga gj avah ym algaa .Ariachdee gj heliy da Zindaa .Zov medeelel ard irgedde ogvol der bh
Баатар биш Энх гэдгийн нэрийг нь нэрийг нь солиод бичцэн байхын