Хууль зүйн сайд Д.Дорлигжавыг тус яамны сайдад нэр дэвшсэн цагаас дараагийн Ерөнхий прокурор хэн байх вэ гэдэг таамаг олон нийтийн дунд явж эхэлсэн. Нийслэлийн ерөнхий прокурор Б.Бат-Орших, АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд, орлогч прокурор Г.Эрдэнэбат, Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нарын нэр энэ сунгаанд дуулдаж байлаа. Тэр дундаас Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нутгийн дүү, садангийн дүү ч гэж хэлж болох Нийслэлийн прокурор Б.Бат-Оршихыг өөрийнхөө оронд томилуулах саналаа Ерөнхийлөгчид илэрхийлсэн сураг дуулдаж байв.
Тэгвэл Ерөнхий прокурорын албыг Нийслэлийн ерөнхий прокурор Б.Бат-Орших залгамжлах нь тодорхой болсон бололтой. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий прокурорт нэр дэвшигчийг УИХ-ын даргад өргөн мэдүүлдэг хуультай. Үүнийхээ дагуу өнөөдөр Ерөнхий прокурорт нэр дэвшигч Б.Бат-Оршихийн нэрийг өргөн мэдүүлэх сурагтай.

Сэтгэгдэл ( 3 )
XAMAATNAA TAVIAD DO-UDIRDAAD YAVAX YUM BNA DOOOO!!!!!!!!! UBS BUTEXGUI....OLON XUNIIG TMLANA DAA!!!!!!!!!!!! BAT-ORSHIX GEDEGT BUGD PRO-IIN XUMUUS DURGUI...!!!!!!!!!!!! XUN CHANARGUI ,BIE-EE TOOSON ETGEED GESEEN!!!!!!!!!!
Demjij bn. Ajliin amjilt husii
Монгол Улсад увс аймгаас бусад аймагт төрсөн хуульч хүн байдгүй юм уу хаашаа юм????? Хуулийн байгууллагын дарга нарын бүх томилгоонд энэ айгийнхан очих юм ямар учир байна??? увсынхан хэдэн биенээ татаад дээш нь гаргаад байна уу эсвэл бусад аймгийнхан нь мэдрэл муутай дэбийл юмнууд байдаг юм уу хаашаа юм бэ ????