Том оврын автобус хүн дайрч, амь насанд нь хүрчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 10

Дөнгөж сая Нийтийн тээврийн 35 дугаар шугам буюу Улаанхуаран-Мах импексийн чиглэлд зорчигч тээвэрлэж явсан том оврын автобус хүн дайрч амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарлаа. Уг хэрэг Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Жуковын музейн автобусны буудлын ойролцоо гарсан байна. Одоогийн байдлаар цагдаа нар ослын газарт ажиллаж байгаа бөгөөд ослын талаар ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзаж байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.70.43.18) 2025 оны 03 сарын 13

Гарцгүй газар явган хүний л буруу шүү дээ. Манай ард түмэн жолооч нь ч явган хүн нь ч яг л хууль дүрмээ баримталчихдаг болчихвол ийм хэрэг гараад байхгүй л болно шүү. Явган хүн гарцаар л гарах хэрэгтэй шүү дээ. Одоо хальтиргаа гулгаа үүсэж байгаа үед машинд хэцүү шүү дээ. Зогсох гээд ч чадахгүй гулгаж очоод л мөргөнө. Тийм учир явган хүмүүс минь машинаас айж явж бай.

1  |  0
buulaa(153.169.249.31) 2025 оны 03 сарын 13

ene autobus nii joloochdiig tsegtselku bol arai denduu yawdiin shu bas l

1  |  0
Top