Манай улсад хөнгөлттэй үнээр эм худалдан авах боломжийг хүн болгон төдийлөн эдлээд байдаггүй. Уг хөнгөлттэй эмийг авахад даатгуулагч та эрүүл мэндийн даатгал шимтгэлээ бүрэн төлсөн байх шаардлагатай бөгөөд ингэснээр өрхийн эмчийн жороор хөнгөлттэй эмийг худалдан авах боломж таньд бүрэн нээгддэг юм. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн даатгал төлдөг хүн бүр хөнгөлттэй эмийг худалдан авах боломжтой байдаг. Харин тухайн эмчийн өгсөн нэг жор 10 хоногийн хугацаатай байдаг байна. Удаан хугацаанд эмчлэгдэх өвчнүүдэд 30 хоногоор жор олгодог байна. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 117 эмийн сан хөнгөлттэй үнээр үйлчилж байгаа бөгөөд даатгалаар үйлчилж байгаа эмийн сан зэрын дүүргүүдэд байхгүй байгаа. Тиймээс нийслэлийн алслагдсан дүүргүүдийн иргэдэд даатгалаар үйлчлүүлдэг эмийн сантай болгохоор ажиллаж байгаа аж.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )