Говь-Алтай аймгийн Цогт сумын Рашаант багийн Хар дэл гэдэг газар энэ сарын 8-ны өдөр шалтгаангүйгээр хоёр тэмээ үхсэн байсан. Уг газраас тус аймгийн Онцгой байдлын хэлтсийнхэн очиж дээж авч мал эмнэлгийн лабориторид шинжлүүлэхэд галзуу өвчнөөр хорогдсон болохыг тогтоосон. Харин Өвөрхангай аймгийн Тарагт суманд энэ сарын 4-ны өдөр галзуу өвчнөөр нохой өвчилж улмаар үхжээ. Тиймээс Говь-Алтай аймгийн Цогт сум, Өвөрхангай аймгийн тарагт суманд 14 хоногийн хугацаатай хорио тогтоосон байна.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )