10.00 цагт НМХГ-ын хурлын зааланд хаяг шошгын зөрчилтэй эм болон онгоцны зөөврийн хоол хүнсэнд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.
10.30 цагт ХАХНХЯ-ны хурлын танхимд ХАХНХЯ, НҮБ-ын Хүн амын сантай хамтран "Дэлхийн хүн амын байдал 2014” тайлан бэлэн болсонтой холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлаж байна.
11.00 цагт Монголын Үндэсний музейд “Монгол уран бичлэг” /Mongolian Calligraphy/ номын нээлт болно.
11.00 цагт Стандартчилал хэмжил зүйн газрын хурлын танхимд СХЗГ, МХЕГ-ууд хамтран Сав, баглаа боодолтой савласан барилгын материалуудын /цемент, будаг, замаск, цавуу г.м./ цэвэр тоон хэмжээнд болон нүүрсний шуудайн хэмжээнд “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай”, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай“ хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмын хэрэгжилт, стандартын мөрдөлтийн дагуу хяналт шалгалт хийж, мэргэжилийн арга зүйн зөвлөгөө өгч, холбогдох шийдвэр гарган ажилласан ажлынхаа талаар СХЗГ-ын Улсын байцаагч нар тайлан тавина.
13.00 цагт ЭХЭМҮТ-ийн Захиргааны албанд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба ЭМСЯ-ны харьяа Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцана.
14.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд сэтгүүлчидтэй хийх уулзалтаас олон шинэ мэдээлэл олж авах боломжтой. Уулзалтыг Үндэсний статистикийн газар болон Эдийн засгийн “Өөрчлөгч” клуб хамтран хийнэ.
14.00 цагт БХИС-ийн анхны хүндэт доктор, профеcсор, чөлөөнд байгаа хурандаа Б.Банзрагч, хүндэт профеcсор, чөлөөнд байгаа хурандаа А.Гэлэгжамц нарын хөдөлмөр алдрыг тэмдэглэх дурсамж уулзалт болно.


Сэтгэгдэл ( 0 )