Орон сууцны урьдчилгаа төлбөрийг Нийслэл төлж магадгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 13

Орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөртэй иргэдийн дийлэнхи нь найман хувийн хүүтэй зээлд хамрагдсан, эдийн засаг хямралтайн улмаас иргэд хуримтлал үүсгэж чадахгүй байгаа өнөө үед эрэлтийг дэмжсэн бодлогуудыг түлхүү хэрэгжүүлэх шаардлагатай нь холбогдох газруудаас гаргасан судалгаанаас харагдаж байгаа юм.

Энэ бодлогыг хэрэгжүүлэх ажлын эхлэл болгож дундаж болон түүнээс доош амьдралтай иргэдийн дийлэнхи хувийг бүрдүүлдэг төрийн албан хаагчдыг орон сууц худалдан авахад нь зориулан урьдчилгаа 30 хувийг нийслэлээс төлөх асуудлаар Нийслэлийн удирдлагууд Монголын Банкуудын холбоо, Монголбанкны удирдлагатай санамж бичигт гарын үсэг зурахаар бэлтгэл ажлууд хийгдэж байна.

Гэхдээ дээрхи асуудал  гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж ашиглалтанд орох орон сууцнуудын борлуулалтыг дэмжих бодлоготой уялдан хэрэгжих ёстой. Өөрөөр хэлбэл гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлуудад орон сууц худалдан авч байгаа төрийн албан хаагчдад голчлон үйлчлэх аж.

Санамж бичигт гарын үсэг зурсаны дараа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдийн дунд хязгаарлагдмал тендер зарлах бололтой.

Хаана, хэдэн айлын, хэдэн төгрөгийн үнэтэй орон сууц санал болгож байгаа талаараа төсөл хэрэгжүүлэгчид тендерийн материалд тодорхой тусгах ёстой. Мэдээж одоогийн нөхцөл байдалдаа тохируулан бага үнийн санал өгсөн компанийн орон сууцнууд сонгогдох байх.

“Санамж бичигт ирэх оны эхээр гарын үсэг зурах болов уу гэж бодож байна. Асуудал санамж бичгийн хүрээндээ шийдэгдээд явах байх. Урьдчилгаа төлбөрт зориулан эхний ээлжинд Нийслэлээс 15 тэрбум төгрөг гаргахаар болсон” гэж эх сурвалж хэлсэн юм.

Тэгэхээр метр квадрат нь 1.500.000 төгрөгийн үнэтэй орон сууцнаас дунджаар 40 м.кв талбайтай байр худалдан авна гэж бодоход 1000 орчим төрийн албан хаагч урьдчилгаагаа Нийслэлээр төлүүлэх боломж харагдаж байна. Орон сууц худалдан авч буй иргэн зээлээ хэрхэн төлөхөө Нийслэлтэй тохиролцоно гэсэн үг.

А.Алтаа

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.21.100.190) 2015 оны 01 сарын 02

olnooro toriin alband oroh heregt yum bn oron toogoo gargaad ogchih

0  |  0
zochin(202.21.100.190) 2015 оны 01 сарын 02

adil tegsh bh heregt toriin alband orohgui bol bairand ch orj amjihgui yum bnldaa

0  |  0
zochin(202.21.100.190) 2015 оны 01 сарын 02

toriin alban haagch bish bol hun bishuu huwiin baiguullagad ajildag zaluuchuuda ya gj bga yum boloo ali ch salbart ajillah ni tiim yalgaat yumuu utgagui zuil hj bhiin

0  |  0
Zochin(103.229.123.219) 2014 оны 12 сарын 24

Bi Turiin alban haagch l bolohgui bol amidrahgui ium bna

0  |  0
Top